Ерөнхийлөгчийн мэндчилгээ

batsaikhanАлко Групп нь 2003 оноос гадаад худалдаа, спирт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай хамт олон нь технологийн асар их хурдацтай хөгжлийн энэ үед нийгмийн өммнө хүлээсэн өндөр хариуцлагаа бүрэн ухамсарлаж сэтгэл зүрхээрээ өөрөө өөрсдийгөө дайчлан идэвхи зүтгэл гарган ажиллаж, технологийн хатуу горимыг ягштал баримтлан “Хэзээд чанарыг эрхэмлэнэ, хэрэглэгчдээ дээдлэнэ” уриан доор нэгдэн ажиллаж ирсэн нь бидний амжилтын үндэс юм.
Олон улсын шинжтэй үзэсгэлэн яармагуудаас бидний хүртсэн шагнал, медиалууд нь Монгол хүний бүтээх чадварын нэгэн бахархал болдог билээ. манай компани үндэсний үйлдвэрлэгч татвар төлөгчийн хувьд жилд 2-3 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн болон бусад салбарт өөрийн дэм тусыг оруулан ажиллаж байгаагаараа бахархдаг. Үндэснийхээ үйлдвэрийн хөгжил дэвшилтэй ямагт хамт байж, цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг нийт хэрэглэгч, харилцагч та бүхэндээ аз жаргал хүсэн ерөөж, хүндэтгэл илэрхийлье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Хүндэтгэсэн
АЛКО ГРУПП-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, “Алтан гадас” одонт, МУ-ын Хүнсний аж үйлдвэрийн “Тэргүүний ажилтан” Т.Батсайхан