Би Цэ Трэйд ХХК

 

4

2003 оноос идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2005 онд техникийн бүрэн шинэчлэл хийж Герман улсын дэлхийд алдартай “Reiner Schmitt” GmbH компанийн бүрэн автоматчилагдсан техник тоног төхөөрөмжийг суурилуулсан нь Монгол улсын спирт үйлдвэрлэлийн салбарт технологийн томоохон шинэчлэлийг хийж чадсан билээ. Энэ нь техник технологийн эрчимтэй хөгжлийн зуунд Монголчууд хөл нийлүүлэн алхаж байгаагийн нэгээхэн илэрхийлэл юм.

Үйлдвэрийн үндсэн түүхий эд болох шилмэл сортын улаанбуудайн чанар болон аюулгүйн баталгааг бүрэн хангах зорилгоор 1000тн-ийн багтаамжтай “Сило” буюу буудай хадгалах төхөөрөмжийг ашиглаж байна.

Спиртийн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, исгэлтийн чанарыг дээшлүүлсэнээр “Альфа” буюу хамгийн дээд зэрэглэлийн спиртийг үйлдвэрлэж, хаягдал бүтээгдэхүүнээрээ экологийн цэвэр бүтээгдэхүүн болох багсармал малын тэжээлийг үйлдвэрлэн хөдөөгийн малчиддаа нийлүүлж байна.