Лабортори

14Лаборатори

Монгол Улсын Итгэмжлэгдсэн лабораторийг 2005 онд АНУ, ОХУ, Германзэрэг өндөр хөгжилтэй орнуудын хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож байгуулсан.

2008 онд шинжилгээний тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлдэг АНУ-ын “Agilent Technologies” Inc.,  компанийн  GC7890 хийн хромотаграфийг оруулж ирэн үйлдвэрийн Хромотаграфийнлабораторитой болсон.

Лаборатори нь MNS ISO/IEC 17025:2007 стандартыг хангаж 2009 онд  Итгэмжлэгдсэн лабораторийн С-112 тоот гэрчилгээг авсан.Төв лаборатори нь : Спиртийн үйлдвэрийн химийн лаборатори;Архи, усны үйлдвэрийн химийн лаборатори; Хромотаграфийн лаборатори; Микробиологийн зэрэг лабораториудтай.

Дэлхийн жишигт нийцэх техник тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, Олон Улсын ISO 9001:2008 Чанарын Удирдлагын Тогтолцооны хяналтыг үйлдвэрлэлдээ хэрэгжүүлснээр  стандартын баталгаат шилдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгчиддээ найдвартай, чанартай бүтээгдэхүүн нийлүүлж чаддаг компани болсон.