2003 оноос идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2005 онд техникийн бүрэн шинэчлэл хийж Герман улсын дэлхийд алдартай “Reiner Schmiff” GmbH компаний бүрэн автоматчилагдсан техник тоног төхөөрөмжийг суурилуулсан нь Монгол Улсын спирт үйлдвэрлэлийн салбарт технологийн томоохон шинэчлэлтийг хийж чадсан билээ. Энэ нь техник технологийн эрчимтэй хөгжлийн зуунд Монголчууд хөл нийлүүлэн алхаж байгаагийн нэгээхэн илэрхийлэл юм.
Спиртийн үйлдвэрийнхээ хүчин чанарыг нэмэгдүүлж, исгэлтийн чанарыг дээшлүүлснээр “Альфа” буюу хамгийн дээд зэрэглэлийн спиртийг үйлдвэрлэж, хаягдал бүтээгдэхүүнээрээ экологийн цэвэр бүтээгдэхүүн болох багсармал малын тэжээлийг үйлдвэрлэн хөдөөгийн малчиддаа нийлүүлж байна.