Хүндэтгэсэн: 

Т.БАТСАЙХАН

АЛКО ГРУПП-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, “Алтан гадас” одонт, МУ-ын Хүнсний Аж үйлдвэрийн “Тэргүүний ажилтан”

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Алко Групп нь 2003 оноос гадаад худалдаа, спирт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай хамт олон нь технологийн асар их хурдацтай  хөгжлийн энэ үед нийгмийн өмнө хүлээсэн өндөр хариуцлагаа бүрэн ухамсарлаж сэтгэл зүрхээрээ өөрөө өөрсдийгөө дайчлан идэвхи зүтгэл гарган ажиллаж, технологийн хатуу гомирыг ягштал баримтлан “Хэзээд чанарыг эрхэмлэнэ, хэрэглэгчдээ дээдлэнэ” уриан доор нэгдэн ажиллаж ирсэн нь бидний амжилтын үндэс юм.

Олон улсын шинжтэй үзэсгэлэн яармагуудаас бидний хүртсэн шагнал, медалиуд нь Монгол хүний бүтээх чадварын нэгэн бахархал болдог билээ. Манай компани үндэсний үйлдвэрлэгч, татвар төлөгчийн хувьд жилд 2-3 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн болон бусад салбарт өөрийн дэм тусыг оруулан ажиллаж байгаагаараа бахархдаг. Үндэснийхээ үйлдвэрлэлийн хөгжил дэвшилтэй ямагт хамт байж, цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг нийт хэрэглэгч, харилцагч та бүхэндээ аз жаргал хүсэн ерөөж, хүндэтгэл илэрхийлье.  

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

шагналууд

Салбар
компаниуд

National Distillery Company

Алко Групп нь 2003 онд гадаад худалдаа, спиртийн үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Өдгөө Хүнс, Гадаад дотоод худалдаа, Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.